Ким Хёнь-а
Ким Хёнь-а | |
![]() | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Hyuna HyunA |
Бүтэн нэр | 김현아 Kim Hyunah |
Төрсөн өдөр | 1992 оны 6 сарын 6 |
Төрсөн газар | Өмнөд Солонгос, Сөүл[1] |
Яс үндэс | Солонгос үндэстэн |
Улсын иргэн | ![]() |
Ажил үйл | дуучин, бүжигчин, дуу зохиогч |
Урсгал | К-поп |
Танил үе | 2006 — одоо |
Хамтлаг | 4MINUTE |
Зууч | At Area |
Цахим хуудас | 4min.co.kr |
Ким Хёна (Сол: 김현아) нь HyunA гэх тайзны нэрээр алдаршсан, Өмнөд Солонгосын дуучин, ая зохиогч, реппер, загвар өмсөгч юм. Тэрээр анх 2007 оны 2 сард Wonder Girls охидын хамтлагийн гишүүнээр дэбютээ хийсэн ч, удалгүй эрүүл мэндийн асуудлаас болж хамтлагаа орхиж, JYP Entertainment-аас гарсан. 2018 онд тэрээр Cube Entertainment-д орж, улмаар 2009 оны 6 сард 4MINUTE охидын хамтлагийн гишүүнээр дахин дэбютээ хийжээ.
2011 онд тэрээр өөрийн анхны "Bubble Pop!" (EP) нэртэй соло цомгоо гаргаснаар олон нийтэд илүү их нэр хүндтэй болж эхэлсэн. Тус цомгийн title дуу "Bubble Pop!" нь гурван сая гаруй дижитал борлуулагдаж, тус клипээрээ Youtube дээр 100 сая үзэлт давсан анхны эмэгтэй соло уран бүтээлч болж байв. Тухайн жилийнхээ сүүлээр Beast хамтлагийн Hyunseung-тэй хамтран дахин нэг хит дуу болох "Trouble Maker" дуугаа гаргажээ.
2018 онд Hyuna хэд хэдэн дотоод зөрчилдөөний улмаас Cube Entertainment-тай гэрээгээ цуцалж, дараа жил нь Psy-ийн үүсгэн байгуулсан P Nation-тэй гэрээ байгуулсан. 4 жил завсарласны эцэст 2021 оны 1 сард "I'm Not Cool" цомгоо гаргаж, 9 сард нь Pentagon хамтлагийн гишүүн E'Dawn-тэй хамт "1+1=1" цомгоо гаргажээ. 2022 оны 7 сард "Nabillera" цомгоо гаргасны дараа 2022 оны 8 сарын 29нд P Nation-ы зүгээс Hyuna гэрээгээ сунгахгүй байхаар шийдэж агентлагаас гарахаар болсон гэж мэдэгдэв. 2023 оны 11 сарын 6нд Jay Park-ын үүсгэн байгуулсан "H1ghr Music"-ын харьяа At Area агентлагтай гэрээ байгуулснаа зарлаж, 2024 оны 5 сарын 2нд "Attitude" хэмээх өөрийн 10 дахь EP цомгоо гаргажээ. Тэрээр өдгөө нийт 10 цомог (EP), нэг single цомог гаргасан.
Бага нас
[засварлах | кодоор засварлах]Хёна нь 1992 оны 6 сарын 6нд Өмнөд Солонгосын Сөүл хотын Сеодэмүн дүүрэгт төрсөн.[2] Тэрээр Choongam дунд сургууль, Солонгосын хөгжмийн урлагийн ахлах сургуульд суралцаж, Konkuk их сургуулийг орчин үеийн урлагийн чиглэлээр төгссөн.[3]
Хувийн амьдрал
[засварлах | кодоор засварлах]2019 оны 11 сарын 28ны өдөр Хёна өөрийн хувийн инстаграмдаа эрүүл мэндийнхээ талаар нийтэлж, 2016 онд сэтгэл гутрал, түгшүүрийн эмгэгтэй гэж оношлогдсоноо зарлажээ. Дараа нь тархины долгионы шинжилгээнд хамрагдаж, судасны синдромтой гэсэн онош гарсан байна.[4] Дараа жил нь Хёна MBC-ийн "Radio Star" нэвтрүүлэгт оролцож байхдаа 10 орчим жилийн турш судасны синдромтой тэмцэж байгаагаа хэлжээ.[5]
Харилцаа
[засварлах | кодоор засварлах]Хёна 2018 оны 8 сарын 2ны өдөр 2016 оны 5 сараас хойш Pentagon хамтлагийн гишүүн E'Dawn-тай үерхэж байгаагаа зарласан.[6] Тэд 6 жил үерхсэний эцэст 2022 оны 2 сарын 3нд сүй тавьсан гэдгээ инстаграм дээрээ зарласан ч,[7] 2022 оны 11 сард салжээ.[8][9] 2024 оны 7 сарын 8нд Хёнагийн агентлаг түүнийг дуучин Yong Jun-hyung-тай гэрлэх болсныг зарлаж, тэдний хурим 2024 оны 10 сарын 11нд болжээ.[10]
Сурталчилгааны ажил
[засварлах | кодоор засварлах]2018 оны 3 сарын 15нд Хёна Германы Puma брэндийн элч төлөөлөгч болж, тус брэндийн 'Pink or Black' кампанит ажилд оролцсон.[11][12] 2019 оны 3 сарын 19нд Хёна E'Dawn-тэй хамт Puma брэндийн элч төлөөлөгчөөр олонд гарчээ.[13] 2020 оны 3 сард Calvin Klein брэнд түүнийг "CK ONE" цуглуулгынхаа элч төлөөлөгчөөр зарласан.[14][15] 2021 оны 7 сарын 13нд Испанийн загварын оргил Loewe брэнд Хёнаг дэлхийн шинэ элч төлөөлөгчөөр сонгосноо зарлажээ.[16][17]
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Өргөтгөсөн цомог (EP)
[засварлах | кодоор засварлах]Нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад жагссан байдал | Борлуулалт | ||
---|---|---|---|---|---|
Gaon Chart (KOR) [18] |
Oricon (JPN) [19] |
Billboard World charts (US) [20] | |||
Bubble Pop! |
|
7 | — | — |
|
Melting |
|
5 | 158 | — | |
A Talk |
|
3 | 175 | 13 | |
A+ |
|
5 | — | 2 |
|
A'wesome |
|
2 | — | 4 |
|
Following |
|
9 | — | 5 |
|
I'm Not Cool |
|
17 | — | — |
|
1+1=1 (with Dawn) |
|
13 | — | — |
|
Nabillera |
|
14 | — | — |
|
Attitude |
|
23 | — | — |
|
Сингль цомог
[засварлах | кодоор засварлах]Нэр | Цомгийн дэлгэрэнгүй | Чартад жагссан байдал | Борлуулалт |
---|---|---|---|
Gaon Music Chart (KOR) [33] | |||
Lip & Hip |
|
14 |
|
Тоглолт
[засварлах | кодоор засварлах]- The Queen's Back (2016–2017)
- United Cube Concert – One (2018)[35](Cube Entertainment-ын бусад уран бүтээлчидтэй хамтран)
Фестивал
- SXSW Music Festival in North America (2013)
- Viral Fest Asia 2016 (2016)
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ 현아. Marie Claire Korea (солонгос хэлээр). Архивласан огноо December 11, 2023. Татаж авсан: December 11, 2023.
- ↑ Russell, Mark (April 29, 2014). K-Pop Now!: The Korean Music Revolution. Tuttle Publishing. p. 85. ISBN 978-1-4629-1411-1. Архивласан огноо May 27, 2016. Татаж авсан: October 30, 2016.
- ↑ "K-pop stars scholarships irk students". The Korea Times. July 18, 2011. Архивласан огноо May 13, 2012. Татаж авсан: July 20, 2011.
- ↑ "HyunA's fainting spells delay comeback single". South China Morning Post (англи хэлээр). August 25, 2020. Архивласан огноо July 27, 2023. Татаж авсан: July 27, 2023.
- ↑ Hwang, So-young (August 27, 2020). [리뷰IS] '라스' 현아, 우울증 공황장애 고백→던 향한 애정공세 [[Review IS] 'Ras' Hyuna confesses to depression and panic disorder → Affection towards Dawn]. n.news. Архивласан огноо July 22, 2022. Татаж авсан: July 23, 2022.
- ↑ Kim Na-young (February 3, 2022). 현아♥던, 결혼 임박...6년 열애 끝 공개 프러포즈 "MARRY ME? [Hyuna♥Dawn, getting married imminently... Public proposal after 6 years of dating "MARRY ME?"] (солонгос хэлээр). MK Sports. Архивласан огноо February 3, 2022. Татаж авсан: February 3, 2022 – via Naver.
- ↑ Hwang Hye-jin. 청혼까지 했는데..현아 던, 6년만 결별 "좋은 동료로 남기로"[종합]. Архивласан огноо November 30, 2022. Татаж авсан: November 30, 2022.
- ↑ "Hyun Ah on Instagram". Instagram (англи хэлээр). Архивласан огноо December 6, 2022. Татаж авсан: December 6, 2022.
- ↑ "HyunA marries Yong Junhyung in enchanting garden wedding ceremony". Times of India. 11 October 2024. Татаж авсан: 2024-10-11.
- ↑ Ma, ara (January 16, 2018). 현아, 푸마 앰버서더 화보..."나다운 섹시함과 당당함" [Hyuna, Puma ambassador pictorial "Sexy and dignified like me"]. Money Today (солонгос хэлээр). Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ Jang, Woo-young (January 15, 2018). "최강 섹시美"...현아, 패왕의 카리스마와 당당함 ["The most sexy beauty" Hyuna, the queen's charisma and boldness]. Herald POP (солонгос хэлээр). Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ Kim, Yujin (March 19, 2019). 푸마, 앰배서더 현아&효종과 함께한 서머 캠페인 화보 공개 [PUMA releases summer campaign pictorial with ambassadors Hyuna & Hyojong]. Insight (солонгос хэлээр). Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ Lee, Ji-hyun (February 21, 2020). "자신감 넘치는 완벽몸매" 현아의 건강한 에너지 [화보] ["Perfect body full of confidence" Hyuna's healthy energy [Picture]]. Sports Chosun (солонгос хэлээр). Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ Choi, Ji-young (February 21, 2020). 현아, 속옷 화보서 탄탄 바디라인 과시...'건강미 폭발' [Hyuna shows off her body line in underwear pictorial 'Explosion of health']. sports news (солонгос хэлээр). Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ "HyunA is Loewe's new global ambassador". Vogue Singapore (англи хэлээр). July 13, 2021. Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ "EXCLUSIVE: South Korea's HyunA Is Loewe's Newest Global Ambassador". wwd (англи хэлээр). July 13, 2021. Архивласан огноо September 11, 2022. Татаж авсан: September 11, 2022.
- ↑ Gaon Album Chart:
- "Gaon Album Chart". Gaon Chart (Korean хэлээр). Korea Music Content Industry Association. Эх хувилбараас архивласан: March 26, 2015. Татаж авсан: February 7, 2016.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - "I'm Not Cool – Week 5 of 2021 Album chart". Gaon Music Chart (солонгос хэлээр). Korea Music Content Industry Association. Татаж авсан: February 5, 2021.
- "1+1=1 – Week 37 of 2021 Album chart". Gaon Music Chart (солонгос хэлээр). Korea Music Content Industry Association. Татаж авсан: September 16, 2021.
- "Nabillera – Week 30 of 2022 Album chart". Circle Chart (солонгос хэлээр). Korea Music Content Industry Association. Татаж авсан: July 28, 2022.
- "Attitude – Week 20 of 2024 Album chart". Circle Chart (солонгос хэлээр). Korea Music Content Industry Association. Татаж авсан: May 24, 2024.
- "Gaon Album Chart". Gaon Chart (Korean хэлээр). Korea Music Content Industry Association. Эх хувилбараас архивласан: March 26, 2015. Татаж авсан: February 7, 2016.
- ↑ "Oricon Style" (Japanese хэлээр). Oricon. Татаж авсан: December 1, 2012.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Billboard World Albums Chart". Billboard. Billboard (magazine). Татаж авсан: April 20, 2019.
- ↑ "Gaon Domestic Album Chart: August 2011" (солонгос хэлээр). Gaon Album Chart.
- ↑ Cumulative sales for Melting:
- "Gaon Album Chart: December 2012" (солонгос хэлээр). Gaon Album Chart. Татаж авсан: September 2, 2015.
- "Gaon Album Chart: January 2013" (солонгос хэлээр). Gaon Album Chart. Татаж авсан: September 2, 2015.
- ↑ 23.0 23.1 "Oricon Service" (япон хэлээр). Oricon.
- ↑ "Gaon Domestic Album Chart: Year End 2014" (Korean хэлээр). Korea Music Content Industry Association. Эх хувилбараас архивласан: October 8, 2016.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Gaon Domestic Album Chart: Year End 2015" (Korean хэлээр). Korea Music Content Industry Association. Эх хувилбараас архивласан: August 15, 2016.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Gaon Domestic Album Chart: August 2016" (Korean хэлээр). Korea Music Content Industry Association. Татаж авсан: February 18, 2017.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "Gaon Domestic Album Chart: September 2017" (Korean хэлээр). Korea Music Content Industry Association. Татаж авсан: April 20, 2019.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "February 2021 Album Chart". Gaon Music Chart (солонгос хэлээр). Татаж авсан: January 17, 2022.
- ↑ "Circle Chart" 2021년 09월 Album Chart [September 2021 Album Chart]. Gaon Music Chart (солонгос хэлээр). Татаж авсан: October 7, 2021.
- ↑ "Circle Album Chart – July 2022". Circle Chart (солонгос хэлээр). Татаж авсан: 2022-08-11.
- ↑ "현아, 그루비룸 손잡고 5월 컴백[공식]". Sports Khan. Татаж авсан: 2024-04-11.
- ↑ "Circle Album Chart – May, 2024". Circle Chart (солонгос хэлээр). Архивласан огноо June 7, 2024. Татаж авсан: June 9, 2024.
- ↑ Gaon Weekly Album Chart
- "Lip & Hip - 2017년 49주차 Album Chart". Gaon Music Chart (солонгос хэлээр). Korea Music Content Industry Association.
- ↑ Cumulative sales for Lip & Hip:"Circle Chart" 2017년 12월 Album Chart [December 2017 Album Chart]. Gaon Music Chart (солонгос хэлээр). Татаж авсан: July 5, 2020.
- ↑ 큐브엔터테인먼트, 패밀리 콘서트 6월 16일 개최..'5년 만'. mkculture (солонгос хэлээр). May 5, 2018. Архивласан огноо April 28, 2019. Татаж авсан: May 8, 2018.