Jump to content

4G

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

G Үүрэн холбооны компаниудын үйл ажиллагаа технологийн хүчин чадлыг G-Generation гэсэн хэмжигдэхүүнээр тодорхойлдог. Үүрэн холбооны хөжгжлийн үе шатыг 1G, 2G, 3G, 4G гэж хуваан үздэг.

4G (4th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм. Энэхүү стандарт нь хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт) дээд хурд 100Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ.

4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг. ITU (International Telecommunication Union) буюу олон улсын цахилгаан холбооны нэгдлийн зүгээс утасгүй технологиудын хөгжлийг үе үеэр ангилж үздэг. ITU-гийн зүгээс IMT-Advanced гэж гаргасан ба энэ нь бидний ярьж заншсанаар 4G технологи юм. 4G технологид өрсөлдөж буй технологиуд дундаас ердөө 2 технологи л давамгайлах байр суурьтай байгаа билээ. Энэ нь MobileWimax болон LTE (Long Term Evolution) хоёр юм. MobileWimax-ыг анх Aмерикт XOHM брэнд нэрээр 2008 оны 9 сард Sprint-Nextel компани албан ёсоор 4G гэж нэвтрүүлжээ. Одоогийн байдлаар MobileWimax-ыг pre-4G буюу 4G-гийн эхэн үеийн хувилбар гэж үзэж байгаа юм. Дэлхийд томоохонд тооцогдох ABI Research хэмээх технологийн судалгаа хийдэг байгууллагын гаргасан дүгнэлтээр Wimax нь 4G технологийн гол үндэс болох OFDMA болон MIMO-г амжилттай ашиглаж байгаа болохоор 4G технологи мөн болно хэмээжээ.

4G гарах болсон шалтгаан

[засварлах | кодоор засварлах]
  • Утасгүй технологиор мэдээлэл дамжигдахад илүү өргөн зурвасын дамжуулалт шаардагдаж эхэлсэн
  • Бүх дижитал сүлжээ IP хэрэглэх болсон
  • WAN-тай уялдах шаардлага бий болсон
  • WiFi-с илүү өргөн хүрээнд ажиллах шаардлага бий болсон

3G болон 4G харьцуулалт

[засварлах | кодоор засварлах]

Сүлжээний бүтэц: 3G:Wide area 4G:WiFi,Bluetooth,Wide-тай хосолсон

Зурвасын давтамж: 3G:1.6-2.5GHz 4G:2-8GHz Бүрэлдэхүүн хэсэг:3G:Optimized antenna,multi based adapter 4G:Smart antenna,SW multiband,wideband radio

Зурвасын өргөн: 3G:5-20Mhz 4G:100+MHz

Өгөгдөл дамжуулалт: 3G:385kbps-2Mbps 4G:20-100Mbps Ашиглах бүтэц: 3G:WCDMA/CDMA200 4G:MC-CDMA,OFDMA

Хөдөлгөөнт хэрэглээний дээд хурд: 3G:200 км/ц 4G:200 км/ц

3G болон 4G сүлжээний хурдыг өдөр тутмын хэрэглээнд харьцуулсан зураг

Онцлог болон давуу тал

[засварлах | кодоор засварлах]
  • Илүү хурдтай
  • 3G яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G Интернэт протокол IP ашигладаг учир маш олон зүйл дамжуулж чадна
  • Илүү хол зайд дамжуулдаг. 3G-н тохиромжтой дундаж зай саад багатай орчинд 16км бол 4G саад багатай орчинд 50км (WiMAX).
  • Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг.
  • Маш их хэмжээний хэрэглэгчтэй ажиллах чадвартай
  • Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай
  • Маш хурдтай ажилладаг алгоритмуудтай
  • Ухаалаг антенатай. (Хамрах талбай том, Сүлжээ хоорондын шилжилт ухаалагаар хийдэг, Хөдөлгөөнт үеийн тооцоолол сайн, тог бага зарцуулдаг)
  • Алдаа засалтын код хамт дамжуулдаг
  • Бүх IP сүлжээ дэмжинэ. (Tunnel болон Firewall, authentication буюу нэвтрэлтийн нууцлал хамгаалал, ip -р байршил тогтоох)
  • Нууцлал хамгаалалт (Encryption protocol ашигладаг)
  • IPv6 дэмждэг
  • Theft of service (хэрэглэгчийн хандалтыг хууль ёсны эсэхийг шалгадаг үйлчилгээ) болон DoS (Denial of Service Хэрэглэгчийн сүлжээний зөвшөөрөл шалгадаг үйлчилгээ) -рүү дайралт (attack) их хийгддэг.
  • Бүх 4G сүлжээ нэг ижил дэд бүтэц ашигладаг учир нэг унавал бүгд унадаг.
  • VoIP (Voice over IP) оор спамдах асуудал их байдаг.

Утасгүй технологийн хөгжлийн 4 дэгч үеийн (4G) стандарт болох MobileWimax-ийг анх 2005 оны 12-р сард олон улсын электроникийн инженерүүдийн институт болох IEEE (Institute of Electrical and Electronics Engineers) зүгээс тусгай стандарт болгон баталснаар хөгжлийн гараагаа эхэлсэн юм. Wimax системийг хөгжүүлэх болсон хамгийн гол шалтгаан нь 2000 оноос хэрэглээнд хүчтэй нэвтэрч эхэлсэн мөн бүх notebook-үүд дотор суурилагддаг болсон WiFi системийн нөлөө юм. WiFi нь хүмүүсийн хэрэглээг маш ихээр хөнгөвчилсөн бөгөөд энэ нь хүмүүст маш ихээр таалагдаж эхэлсэн юм. WiFi-д нэг гол дутагдалтай тал байсан нь хамрах хүрээ бага зөвхөн гэр дотроо юмуу оффис дотроо хэрэглэх боломжтой байсан юм. Тиймээс хүмүүс нэг хотын хаанаас ч Wifi-тай адилаар холбогдох боломжтой системийг хүсэх болсон ба энэ нь улмаар Wimax системийг хөгжүүлэх үндсэн шалтгаан болсон юм.

Mobile Wimax нь 802.16d буюу Fixed Wimax технологиос дор дурдсан үзүүлэлтүүдээр давуу юм.

  1. Хэрэглэгч та өөрийн хэрэгцээ шаардлагад тохируулан Mobile Wimax-г хүлээн авах 3 төрлийн модемоос сонголтоо хийх бөгөөд аль ч тохиолдолд хэрэглэгчийн талд ашиглагдах төхөөрөмж харьцангуй овор бага, авсаархан.
  2. усад утасгүй сүлжээний технологид ашиглагддаг төхөөрөмжүүдтэй харьцуулахад 1-2 дахин хямд үнэтэй. Яагаад гэвэл энэхүү шинэ технологи нь бага зардлаар өндөр бүтээмжийг үзүүлэх боломжтой юм.
  3. Энерги зарцуулалт бага учраас зөөврийн зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой буюу компьютерын зайнд хэмнэлттэй мөн хамгийн гол нь байгаль орчинд ээлтэй “Green Technology” юм. #Кабель холбох шаардлагагүйгээр USB болон WiFi–р шууд компьютерт холбогддог.
  4. Бүрэн хөдөлгөөнт буюу явж буй автомашин, автобус зэрэг тээврийн хэрэгслүүд дотроос интернэтэд тасалдалгүйгээр өндөр хурдаар холбогдох боломжтой.
  5. Бүгд IP сүлжээн дээр суурилсан.

LTE сүлжээ (3GPP Long Term Evolution) нь гар утасны 4G сүлжээний стандарт юм. Анхны 4G сүлжээ нь Швед ба Норвеги улсуудад 2009 оны 12 сард ашиглалтад оржээ. LTE нь гар утасны GSM/UMTS стандартаас хувьсан гарсан долгионоор тараагдах тоон мэдээллийн хурдыг сайжруулсан шинэ технологи болно. LTE-ийн татах дээд хурд нь 299.6 мегабит/секунд ба илгээх дээд хурд нь 75.4 мегабит/секунд байна. Гэхдээ энэ хурд нь цаашдаа сүлжээ хүчтэй тархах тусам их хэмжээгээр нэмэгдэх юм.

Монголд 4G технологи

[засварлах | кодоор засварлах]

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны ээлжит 1 дүгээр хуралдаанаар Монгол Улсад үүрэн холбооны 4G LTE/LTE-A үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрлийг Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Скайтел ХХК-д, 2 дугаар хуралдаанаар Жи-Мобайл ХХК-д олголоо. 4G LTE технологи нь хэрэглэгчдэд бодит, өндөр хурдтай хөдөлгөөнт өргөн зурвасын интернетийг 4G үйлчилгээ дэмждэг гар утас, таблет болон зөөврийн компьютерээр авах боломжийг бүрдүүлнэ. 4G LTE үйлчилгээ нь 3G үйлчилгээнээс хамгийн багадаа 5-7 дахин илүү хурдтай юм. Тус хороо хүсэлт ирүүлсэн байгууллагуудад Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.3, 9.1.10 дахь хэсэг, тус хорооны дүрмийн 3.2.4, 3.3 зүйл, МТШХХГ-ын Даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбоо (ДҮХХ)-ны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл” болон тус хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл” зэрэг баримт бичгийн дагуу зөвшөөрөл олгосон байна.

4G LTE/LTE-A үйлчилгээнд радио давтамж ашиглах зөвшөөрлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд олгосон байдал:

Зөвшөөрөл эзэмшигч Олгосон зурвас LTE радио давтамжийн зурвас
1 Мобиком корпараци ХХК 1735-1745 / 1830-1840 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас Band 3
733-743 / 788-798 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас Band 28
2 Юнител ХХК 1725-1735 / 1820-1830 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас Band 3
723-733 / 778-788 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас Band 28
3 Скайтел ХХК 1760-1770 / 1855-1865 МГц өргөнтэй 10 МГц x 2зурвас Band 3
4 Жи-Мобайл ХХК 1770-1780 / 1865-1875 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас Band 3
713-723 / 768-778 МГц өргөнтэй 10 МГц х 2 зурвас Band 28

Гадаад холбоосууд

[засварлах | кодоор засварлах]