Jump to content

Recovery

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Recovery
Студийн цомог: Эминэм
Худалдаанд гарсан 2010 оны 06 дугаар сарын 21
Бичлэг 2009 оны 07 дугаар сар - 2010 оны 05 дугаар сар
Бичлэгийн студи Aftermath, Shady, Interscope, Web
Жанр Хип хоп, поп реп, алтернатив хип хоп
Үргэлжлэх хугацаа 76:56
Үйлдвэрлэгч Доктор Дре (Гүйцэтгэх продюсер), Алекс да Кид, Бои-1да, DJ Калил, Эмил, Хавок, Жэй Жи, Жим Жонсин, Жордан Эванс, Жаст Блэйз, Эминэм, Магнедо7, Макеба Риддик, Матев Бурнет, Мистер Портер, Ник Бронгерс, Супа Дапс, Скрипт Шеперд
Студи Effigy (Детройт, Мичиган)
Дан дууны цомог
2010 оны 04 дүгээр сарын 29 Not Afraid
2010 оны 08 дугаар сарын 06 Love the Way You Lie
2010 оны 09 дүгээр сарын 30 No Love
2011 оны 06 дугаар сарын 27 Space Bound

Recovery нь Америкийн реппер Эминэм-ийн долоо дахь студийн цомог юм. Үүнийг Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records-оос 2010 оны 06 дугаар сарын 21-нд гаргажээ. Энэ цомог нь Relapse (2009) цомгийн үргэлжлэл юм. Цомгийн ажлыг 2009-2010 оны хооронд хэд хэдэн дуу бичлэгийн студид хийсэн бөгөөд Алекс да Кид, Жаст Блэйз, Жим Жонсин, DJ Халил, Мистер Портер, Доктор Дре, Эминэм нар хамтран хийж гүйцэтгэжээ. Цомогт Пинк, Лил Уэинь, Рианна, Слаутерхаус зэрэг уран бүтээлчидтэй хамтарсан дуунууд багтсан.

Recovery цомог өмнөх цомгоосоо ялгаатай нь тэрээр өөрийн дотоод сэтгэл хөдлөлөө илэрхийлэн харуулсан бөгөөд сэдэв нь түүний эерэг өөрчлөлтүүд, сэтгэлийн түгшүүр, сэтгэл хөдлөлийн хөшүүрэгтэй холбоотойгоор бичигджээ. Үүнийг сурталчлахын тулд Эминэм цомгийн дуунуудыг телевизийн шоу нэвтрүүлэг, шагнал гардуулах ёслол, хөгжмийн арга хэмжээнүүд дээр хэд хэдэн удаа дуулсан байна. Тэрээр 2010-2013 онд "The Recovery Tour" нэртэй аялан тоглолтуудыг мөн хийсэн. Recovery цомог нь:

  • Эхний долоо хоногтоо 741,000 хувь борлогдож, Billboard 200-д нэгдүгээрт бичигдсэн.
  • Мөн бусад 16 оронд нэгдүгээрт жагссан.
  • Цомгоос "Not Afraid", "Love the Way You Lie", "No Love", "Space Bound" гэсэн дөрвөн синглийг гаргасан бөгөөд эхний хоёр нь Billboard Hot 100-д нэгдүгээр байранд орсон.
  • 2010 онд АНУ-д болон дэлхий даяар хамгийн их борлуулалттай цомог болсон.
  • Шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авсан бөгөөд Relapse-ийн сайжруулалт гэж өндрөөр үнэлэгдсэн.
  • 2011 оны Грэммийн шагнал гардуулах ёслол-д "Шилдэг хип хоп цомог"-оор шалгарч "Love the Way You Lie" нь "Оны шилдэг дуу", "Оны шилдэг бичлэг" номинациудад нэр дэвшсэн.
  • Мөн Америкийн хөгжмийн шагнал, Billboard хөгжмийн шагнал зэрэг бусад шагналуудыг хүртсэн.
  • 2022 онд Америкийн дуу бичлэг, үйлдвэрлэлийн холбоо (RIAA)-оос 8× platinum-аар баталгаажсан бөгөөд борлуулалтаараа The Marshall Mathers LP (2000), The Eminem Show (2002) цомгуудын дараа бичигдэж байна.

Стандарт хувилбар

Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Cold Wind Blows"   5:03
2. "Talkin' 2 Myself (featuring Kobe)"   5:00
3. "On Fire"   3:33
4. "Won't Back Down (featuring Pink)"   4:25
5. "W.T.P."   3:58
6. "Going Through Changes"   4:58
7. "Not Afraid"   4:10
8. "Seduction"   4:35
9. "No Love (featuring Lil Wayne)"   5:00
10. "Space Bound"   4:38
11. "Cinderella Man"   4:39
12. "25 to Life"   4:01
13. "So Bad"   5:25
14. "Almost Famous"   4:52
15. "Love the Way You Lie (featuring Rihanna)"   4:23
16. "You're Never Over"   5:05
17. "Untitled (Hidden Track)"   3:14
Нийт үргэлжлэх хугацаа:
76:56

Люкс хувилбар (iTunes Store)

Нэр Үргэлжлэх хугацаа
18. "Ridaz"   5:00
19. "Session One (featuring Slaughterhouse)"   4:28
20. "Not Afraid (Music Video)"   4:08

Цомгийн гаргасан амжилт

[засварлах | кодоор засварлах]
Цомгийн нэр Цомгийн дэлгэрэнгүй Чартад эзэлсэн байр Борлуулалт Гэрчилгээ
АНУ Австрали Бельги Канад Дань Франц Герман Шинэ Зеланд Швецарь Их Британи
Recovery
  • Огноо: 2010 оны 06 дугаар сарын 21
  • Лэйбл: Shady, Aftermath, Interscope, Web
  • Формат: Диск, пянз, онлайнаар татаж авах, сонсох
1
1
2
1
1
2
2
1
1
1
  • Дэлхий даяар: 20,000,000
  • АНУ: 10,170,000
  • Их Британи: 1,030,000
  • Канад: 613,000
  • RIAA: 8× Цагаан алт
  • ARIA: 5× Цагаан алт
  • BEA: Алт
  • BPI: 4× Цагаан алт
  • BVMI: 3× Алт
  • IFPI DEN: 3× Цагаан алт
  • IFPI SWI: Цагаан алт
  • MC: Цагаан алт
  • RMNZ: Цагаан алт
  • SNEP: Цагаан алт